Сүүлд шинэчилсэн: 2026.09.14
Нууцлалын бодлого
«Invite Me» (цаашид «бид») таны болон таны урилгад орсон хүмүүсийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, устгадгийг энд тайлбарлав. Үйлчилгээ ашиглах нөхцөлийг Үйлчилгээний нөхцөл-өөс харна уу.
1.Мэдээлэл хариуцагч
Үйлчилгээг «Invite Me» нэрээр хувь хүн үзүүлдэг бөгөөд доор дурдсан мэдээллийг хариуцна. Хариуцагчийн мэдээллийг хэрэглэгч эсвэл эрх бүхий байгууллагын хүсэлтээр гаргаж өгнө.
2.Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Захиалга өгөхөд:
- И-мэйл хаяг (заавал), нэр, утасны дугаар;
- Төлбөрийн мэдээлэл: QPay-н нэхэмжлэх, гүйлгээний дугаар, дүн. Таны банкны карт, дансны мэдээлэл бидэнд ирэхгүй.
Урилга засварлахад таны оруулсан агуулга:
- Нэр, огноо, хаяг, текст, утасны дугаар, дансны дугаар зэрэг мэдээлэл;
- Зураг — хүүхэд болон бусад хүмүүсийн зураг орж болно.
Техникийн мэдээлэл:
- IP хаяг — зөвхөн хэт олон оролдлогоос хамгаалах зорилгоор, нэг цаг хүртэл хадгална;
- Засварлах эрхийн cookie — нууц үгээ оруулсны дараа тухайн урилгыг засах боломж олгох, зайлшгүй шаардлагатай cookie.
3.Ямар зорилгоор ашигладаг вэ
- Урилга үүсгэх, холбоос болон нууц үгийг и-мэйлээр хүргэх;
- Төлбөр баталгаажуулах, буцаан олголт хийх;
- Дэмжлэг үзүүлэх, алдсан холбоос сэргээхэд туслах;
- Үйлчилгээг хууль бус ашиглалт, халдлагаас хамгаалах.
Бид таны мэдээллийг зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.
4.Хэн мэдээлэлд хандах боломжтой
- Урилгын холбоос бүхий хэн ч урилгын агуулгыг харах боломжтой.
- Үйлчилгээ ажиллуулахад дараах гуравдагч талын үйлчилгээ таны мэдээллийг бидний өмнөөс боловсруулна: QPay (төлбөр), Resend (и-мэйл илгээх), Cloudflare (зураг хадгалах), MongoDB Atlas (өгөгдлийн сан), Vercel (вэб хостинг).
- Эдгээрийн зарим сервер Монгол Улсаас гадна байрладаг тул мэдээлэл гадаадад хадгалагдаж болно.
- Урилга дахь YouTube, Spotify тоглуулагч нь зочин дарсны дараа л ачаалагдаж, тухайн үйлчилгээний нөхцөл үйлчилнэ.
- Хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд мэдээлэл гаргаж өгч болно.
5.Хадгалах хугацаа
- Урилга 90 хоног идэвхтэй байна.
- Урилгын текст, зургууд хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор бүрмөсөн устана.
- Захиалгын бүртгэл (и-мэйл, нэр, утас, дүн, гүйлгээний дугаар) захиалга өгснөөс хойш 365 хоногийн дараа устана.
- Хадгалаагүй орхисон зураг 24 цагийн дотор устана.
6.Хүүхдийн мэдээлэл
Урилгад хүүхдийн нэр, зураг орох нь элбэг. Ийм мэдээллийг зөвхөн эцэг эх, асран хамгаалагч эсвэл тэдний зөвшөөрөлтэйгөөр оруулна. Урилгад өөрийн эсвэл хүүхдийнхээ зураг зөвшөөрөлгүй орсон гэж үзвэл бидэнд мэдэгдэж, устгуулах боломжтой.
7.Таны эрх
- Өөрийн талаарх мэдээллийг авах, залруулах — урилгын агуулгыг засварын нууц үгээрээ өөрөө засах боломжтой;
- Урилга эсвэл захиалгын мэдээллээ хугацаанаас нь өмнө устгуулах;
- Урилгад таныг зөвшөөрөлгүй оруулсан бол түүнийг устгуулах.
Хүсэлтээ захиалгын и-мэйл хаяг эсвэл урилгын холбоостой хамт дэмжлэгийн хаягаар илгээнэ үү. Бид хүсэлтийг 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.
8.Cookie, аюулгүй байдал
Бид зөвхөн засварлах эрхийн зайлшгүй cookie ашигладаг; хэрэглэгчийг хянах, зар сурталчилгааны cookie ашиглахгүй. Засварын нууц үгийг буцаан сэргээх боломжгүй хэлбэрээр (hash) хадгалдаг тул бид өөрсдөө ч харах боломжгүй. Холболт HTTPS-ээр хамгаалагдсан.
9.Бодлого өөрчлөх
Энэ бодлогыг шинэчилж болох бөгөөд шинэчилсэн огноог дээр харуулна. Томоохон өөрчлөлтийг энэ хуудсаар дамжуулан мэдэгдэнэ.
10.Холбоо барих
Холбоо барих
- И-мэйл: yanjinsuren.23@gmail.com